Манай сэргээн засах анагаах ухааны төв нь дараах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Бид физик эмчилгээ, мэсийн шархны боолт, аппаратын болон эмчилгээний дасгал, хөдөлгөөн, татлага, зүү, төөнө зэрэг уламжлалт эмчилгээ хийдэг.
Манайд үйлчилгээ авах мэдээллийг эндээс авна уу.
Бие махбодийг хоргүйжүүлж, ядаргаа тайлах, сэргээх эмчилгээг 8-16 цагийн хооронд хийнэ.
Зүрхний мэс ажилбарын болон хэвлийн хөндийн мэс заслын дараа хийгдэх, мөн үе солих мэс заслын дараах сэргээн засах эмчилгээг хийнэ.
Үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, хэсгийн эдийн тэжээл цусан хангамжийг нэмэгдүүлж чадах аппаратаар физик эмчилгээ хийж байна
Цус харвалт болон нуруу нугасны гэмтлийн дараах саа саажилтыг хөдөлгөөн заслаар эмчлэх, хөдөлгөөний чадвар алдалтыг бууруулна.
Нурууны татлага, өвдөгний үений далайцын аппарат болон бусад эмчилгээ, сувилгааны зориулалттай багаж төхөөрөмж ашиглан эмчилгээ үйлчилгээ хийж байна
Иллэг, бариа нь тайвшруулах, цус тунгалагийн эргэлтийг сайжруулах, булчин суллах, бодисын солилцоог идэвжүүлэх, биологийн идэвхт цэгүүдийг өдөөдөг.
Биеийн биологийн идэвхит сүвүүдийг сэргээж мэдрэл тунгалагийн үйл ажиллагааг тэгшитгэж жавар чийгнээс үүдэлтэй өвчин эмгэгийг засна.
Халаасан парафинаар мэдрэл-дотоод шүүрэл-бодисын солилцоо-амьсгал-зүрх судасны г.м олон нарийн нийлмэл үйл ажиллагааг идэвхжүүлнэ.