Иллэг, бариа засал

Иллэг эмчилгээ

Арьсны эд эсүүдийг механикаар цочроож, төв мэдрэлийн тогтолцоонд сэрэл мэдээлэл дамжуулан тайвшрах, таатай мэдрэмжийг бий болгох ба цус тунгалагийн эргэлтийг сайжруулан, булчин суллах, хэсгийн тэжээл бодисын солилцоог идэвжүүлэх, биологийн идэвхт цэгүүдийг өдөөнө.

  • Бие махбодь, булчингийн үйл ажиллагааг сэргээх
  • Сэтгэл санааг тайвшруулах
  • Өвдөлт намдаах
  • Нойр сайжруулах
  • Биеийг чийрэгжүүлэх үр дүнтэй.

Шимжүүлэх бариа /сүү, тос, шөлөн бариа/

Монголын уламжлалт анагаах ухааны оношлогоонд тулгуурлан, хий арвидсан, ядаргаа сульдал урхаг өвчний үед тамиржуулан, шимжүүлэх сэргээх үйлдэлтэй эмчилгээний арга болно. Суваг хэрдэсийн дагууд өдөөх, эрчимжүүлэх илэх, нухах, үрэх аргаар биеийн хий шар бадганы тэнцвэрт байдлыг бий болгож биеийг бүхэлд тайвшруулах, мэдрэл булчингийн үйл ажиллагааг сэргээнэ.