Эрүүл мэндээ сэргээх нарлаг орчин
Мэс заслын дараах нөхөн сэргээлтийг уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны аргаар, туршлагатай эмч нарын хяналтад.
- Эрүүл мэндийн даатгалаар
- Урьдчилсан шинжилгээгүй
- Жилийн 4 улиралд
Туршлагатай баг, тав тухтай орчин
“Наранжинс” сэргээн засах анагаах ухааны төв нь жилийн 4 улиралд мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ голлон эрхлэх 40 ор, улирлын онцлогтой 40 гаруй ор, нийт 80 гаруй ортой.
Оношийн бүлгээр жилдээ 8000 хүн хүлээн авах хүчин чадалтай. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны байгууллагуудтай хамтран ажилладаг.
Клиник сэргээн засах, уламжлалт эмчилгээний сувилал, хоол үйлдвэрлэл, захиргаа аж ахуй гэсэн 4 тасаг нэгжтэй. Клиник тасаг нь зүрх, тархи, хэвлийн хөндий, үе мөчний хагалгааны дараах болон зүрхний шигдээс, тархины харвалтын эрт үеийн сэргээн засах эмчилгээтэй үйлчлүүлэгчдийг нарийн мэргэжлийн эмнэлгүүдээс хүлээн авдаг.

Мэргэжилтний бүрэлдэхүүн
Сэргээн засах, уламжлалт, дотор, мэдрэл, онош зүйн нарийн мэргэжлийн эмч, мэргэшсэн сувилагч, тогооч зэрэг 20 гаруй ажилтантай.
Сувилалд хэрхэн ирэх вэ?
Урьдчилан шинжилгээ өгөх шаардлагагүй. Доорх нөхцөл, бэлтгэлтэйгээ танилцаад ажлын өдрүүдэд ирээрэй.
Шаардлага
- Эрүүл мэндийн даатгал сүүлийн 5 жил төлөгдсөн байх
- Хувийн эрүүл мэндийн картаа авчрах
Шаардлагатай тохиолдолд зүрхний цахилгаан бичлэг авна.
Хүлээн авах цаг
Ажлын өдрүүдэд, Даваа–Баасан
Энэ хугацаанд сувилуулагчийг хүлээн авна.
Эмнэлгийн хуудас
Сэргээн засах тасагт заалтын дагуу эмчилгээ, сувилгаа хийлгэсэн үйлчлүүлэгчид “Эмнэлгийн хуудас” (лист) олгоно.
Авчрах зүйлс
- Иргэний үнэмлэх
- Сувилуулагчийн хувийн өвчний карт
- Бэлтгэлийн хувцас, халад, тавчик
- Ванны алчуур, гарын алчуур, шүдний сойз, ариун цэврийн цаас
- Биеийн тос (baby тос, сүүлний тос, шар тос)
- Эмчилгээнд орохдоо дэвсэх даавуу
- Цайны аяга, халбага, сэрээ
Эмчилгээний хэлбэр
Хөтөлбөрт эмчилгээ. 5 өдрийн хоргүйжүүлэх, сэргээх цогц хөтөлбөр.
Заалтаар сонгох. Эмчийн заалтаар, батлагдсан үнэ тарифын дагуу хийнэ.
Хоргүйжүүлж, ядаргаа тайлах 5 өдрийн хөтөлбөр
Бие махбодийг хоргүйжүүлж, ядаргаа тайлах, сэргээх цогц эмчилгээ. Өдөр бүр эмчийн хяналтад явагдана.
- Бодисын солилцооны өөрчлөлтөөс үүссэн дотоод хордлого тайлна
- Гадаад орчны нөлөөнөөс үүссэн хордлого тайлна
- Ядаргаа, сульдлыг бууруулна
- Харшил багасгана
- Арьсны батгашилт, үрэвслийг бууруулна
- Үе мөч, нурууны архаг өвдөлтийг намдаана
- Жин хасахад дэмжлэг үзүүлнэ
- ЭХО оношлогоо
- Рашаанаар гэдэс угаах
- Хоргүйжүүлэх аппарат
- Толгой, хүзүү, сэрвээний иллэг
- Infra red мини саун
- Хоргүйжүүлэх аппарат
- Сувдан ванн (рашаан)
- Хоргүйжүүлэх аппарат
- Бүтэн биеийн бариа
- Infra red мини саун
- Хоргүйжүүлэх аппарат
- Рашаанаар гэдэс угаах
- Хоргүйжүүлэх аппарат
- Толгой, хүзүү, сэрвээний иллэг
Заалтаар сонгон хийх эмчилгээ бүрийн үнийг рецепшнээс лавлана уу.
Оношоос хамаарсан эмчилгээний багц
Эмнэлэгт мэс засал хийлгэсэн, эмийн эмчилгээ хийлгэсний дараа танд тохирсон сэргээн засах эмчилгээ, сувилгааг сонгоно.
Зүрхний шигдээсийн дараа
Зүрх судасны үйл ажиллагааг аажмаар сэргээх эмчилгээ.
- Эмчилгээний хоол
- Хэсгийн иллэг
- Хүчилтөрөгч эмчилгээ
- Эмчилгээний тусгай дасгал
- Усан эмчилгээ (заалтаар)
Зүрхний мэс ажилбарын дараа
Мэс ажилбарын дараах шархны арчилгаа ба биеийн чадавхийг сэргээнэ.
- Эмчилгээний хоол
- Хэсгийн иллэг
- Хүчилтөрөгч эмчилгээ
- Эмчилгээний тусгай дасгал
- Цагирган шүршүүр
- Боолт
- Усан эмчилгээ (заалтаар)
Тархины харвалт, тархины мэс заслын дараа
Хөдөлгөөн, өөртөө үйлчлэх чадварыг сэргээхэд чиглэнэ.
- Эмчилгээний хоол
- Хэсгийн иллэг
- Зүү эмчилгээ
- Хэрэгсэлтэй хөдөлгөөн засал
- Эмчилгээний тусгай дасгал
- Лимфодренаж массаж
- Физик эмчилгээ (TENS, Biomix)
Нүүрний мэдрэлийн эмгэг
Мэдрэлийн үйл ажиллагааг сэргээх эмчилгээ, сувилгаа.
- Эмчилгээний хоол
- Физик эмчилгээ (инфра туяа, УВЧ)
- Физик эмчилгээ (Biomix, дарсонвализаци)
- Эмчилгээний дасгал
- Зүү эмчилгээ
- Хэсгийн иллэг
Хэвлийн хөндийн мэс заслын дараа
Цөсний чулуу, эмэгтэйчүүд, ходоод, бөөрний мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ.
- Эмчилгээний хоол
- Хагалгааны шархны боолт
- Шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвдөлт намдаах физик эмчилгээ (лазер, ХЯТ, УВЧ г.м.)
- Шархыг цэвэрлэх, цусны эргэлтийг сайжруулах цагирган шүршүүр
- Бие махбодийг сэргээн, тамиржуулах иллэг
- Наалдацаас сэргийлэх, хөдөлгөөний идэвхийг сэргээх тусгай дасгал
Үе солих мэс заслын дараа
Үений хөдөлгөөний далайц, булчингийн хүчийг сэргээнэ.
- Эмчилгээ, сувилгааны хоол
- Хагалгааны шархны боолт
- Хөдөлгөөн засал, дасгал
- Үений хөдөлгөөний далайцыг сайжруулах тусгай багажийн (CPM, Scifit) эмчилгээ
- Хөлийн цус, тунгалгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мэдрэл сэргээх, булчингийн хүчийг нэмэгдүүлэх багажийн эмчилгээ
Нуруу, нугасны мэс заслын дараа
Мэс заслаас хойш 1 сар өнгөрсөн байх шаардлагатай.
- Эмчилгээ, сувилгааны хоол
- Хагалгааны шархны боолт (шаардлагатай бол)
- Өвдөлт намдаах, шархны эдгэрэлтийг түргэсгэх физик эмчилгээ
- Хэсгийн иллэг
- Зүү эмчилгээ
- Эмчилгээний дасгал, хөдөлгөөн засал
- Мэдрэл сэргээх, булчингийн хүчийг нэмэгдүүлэх багажийн физик эмчилгээ
Сувилалд хүлээн авах өвчний жагсаалт
Эмнэлэгт мэс засал, эмийн эмчилгээ хийлгэсний дараа доорх оноштой үйлчлүүлэгчдийг хүлээн авна.
Сувилалд хүлээн авах өвчний жагсаалт
Эмнэлэгт мэс засал, эмийн эмчилгээ хийлгэсний дараа доорх оноштой үйлчлүүлэгчдийг хүлээн авна.
- Зүрхний шигдээсийн хурц үе өнгөрснөөс хойш 1.5–2 сарын дараа. Цусны эргэлтийн дутмагшил IIА үеэс хэтрээгүй, артерийн даралт ихдэх өвчин I–II шатанд, зүрхний хэм, дамжуулалтын алдагдлын хүнд хэлбэргүй байх.
- Зүрхний мэс ажилбарын дараа 1–6 сар өнгөрсөн, хэрэх өвчний идэвхжилгүй, цусны эргэлтийн дутмагшил IIА үеэс хэтрээгүй.
- Тархины цусны эргэлтийн түр зуурын хямралын дараах үе.
- Цус харвасан болон тархины шигдээсийн дараа 1.5–2 сараас доошгүй хугацаа өнгөрсөн. Артерийн даралт тогтвортой, бусад хүндрэлгүй, сэтгэц хэвийн, өөртөө үйлчлэх чадвар сэргэж буй үе.
- Мэдрэлийн мэс ажилбарын дараах үе. Тархинд цус харвалтын мэс ажилбараас хойш 1.5–2 сар өнгөрсөн, шарх эдгэрсэн, даралт тогтворжсон, өөртөө үйлчлэх чадвар сэргэж буй.
- Ходоод, дээд гэдэсний шархлааны идэвхжилт буурсан болон намжмал үе. Үйл ажиллагааны алдагдалгүй, цус алдалт болон бусад хүндрэл илрээгүй.
- Ходоод, дээд гэдэсний шархлаа болон цөсний замын мэс заслын дараах эрт үе. Үрэвсэл, халдвар, хүндрэлийн шинж илрээгүй байх.
- Шээс, бэлгэсийн эрхтний мэс заслын дараах үе.
- Умай, дайвар, өндгөвчний мэс заслын дараах хүндрэлгүй үе.
- Бөөрний хагалгааны дараах эрт үе, хүндрэлгүй.
- Түрүү булчирхайн мэс заслын дараах үе, хүндрэлгүй.
- Эм бэлэг эрхтний мэс заслын дараах эрт үе.
- Нүүрний мэдрэлийн эмгэг, хэвтүүлэн эмчилгээний дараах эрт үе.
- Нугалам хоорондын ивэрхий авах болон ламинэктомийн хагалгааны дараа. Өөртөө үйлчлэх, бие даан хөдлөх чадвартай байх.
- Бамбай булчирхайн мэс заслын дараах эрт үе. Үрэвсэл, хүндрэл, хордлогын шинж илрээгүй.
- Хиймэл үе суулгах мэс ажилбарын дараах үе. Халдвар, үрэвслийн хүндрэлгүй, өөртөө үйлчлэх, бие даан хөдлөх чадвартай.
Уламжлалт ба орчин үеийн эмчилгээ нэг дор
ОХУ, БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн дэвшилтэт технологийн 20 гаруй нэр төрлийн аппарат, багаж төхөөрөмж ашигладаг.
Эмчийн үзлэг, зөвлөгөө
Багажийн оношлогоо
ЭХО: хэвлий, ураг, бамбай, хөх, эмэгтэйчүүд
Физик эмчилгээ
Хоргүйжүүлэх (детокс) эмчилгээ
Дотоод болон гадаад хордлогыг цахилгаан гүйдлээр гадагшлуулна.
Хоргүйжүүлэх (детокс) эмчилгээ
Дотоод болон гадаад хордлогыг цахилгаан гүйдлээр гадагшлуулна.- Цусыг цэвэрлэх
- Бодисын солилцоо, цусны эргэлтийг сайжруулах
- Элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжих
- Дархлааг сайжруулах
Infra red мини саун
Нарс модон торхон саун, инфра улаан туяагаар халдаг.
Infra red мини саун
Нарс модон торхон саун, инфра улаан туяагаар халдаг.- Булчин, судасны агчлыг сулруулах
- Нуруу, үе мөчний архаг өвчинд
- Хаван, үрэвслийг намдаах
- Мэдрэлийн системийг тайвшруулах
Иллэг эмчилгээ
Цус, тунгалгийн эргэлтийг сайжруулж, булчинг сулруулна.
Иллэг эмчилгээ
Цус, тунгалгийн эргэлтийг сайжруулж, булчинг сулруулна.- Булчингийн үйл ажиллагааг сэргээх
- Сэтгэл санааг тайвшруулах
- Өвдөлт намдаах
- Нойр сайжруулах
Зүү, төөнө засал
Биологийн идэвхт сүвүүдээр энерги, цусны гүйдлийг тэнцвэржүүлнэ.
Зүү, төөнө засал
Биологийн идэвхт сүвүүдээр энерги, цусны гүйдлийг тэнцвэржүүлнэ.- Үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах
- Тайвшруулах, сэргээх
- Дотор, мэдрэл, тулгуур эрхтний өвчинд
Шимжүүлэх бариа
Сүү, тос, шөлөн бариа. Монгол уламжлалт арга.
Шимжүүлэх бариа
Сүү, тос, шөлөн бариа. Монгол уламжлалт арга.Хүчилтөрөгч эмчилгээ
Хамраар болон коктейль хэлбэрээр.
Хүчилтөрөгч эмчилгээ
Хамраар болон коктейль хэлбэрээр.Лимфодренаж, прессо эмчилгээ
Гар, хөл, биеийн даралтат массаж.
Лимфодренаж, прессо эмчилгээ
Гар, хөл, биеийн даралтат массаж.Хаш чулуун ор
Нурууны дагуух дулаан, механик иллэг.
Хаш чулуун ор
Нурууны дагуух дулаан, механик иллэг.3D массажны сандал
Жингүйдэх мэдрэмжтэй бүрэн суллах массаж.
3D массажны сандал
Жингүйдэх мэдрэмжтэй бүрэн суллах массаж.Хөдөлгөөн засал, биеийн тамир
Саа саажилтын дараах хөдөлгөөний чадварыг сэргээнэ.
Хөдөлгөөн засал, биеийн тамир
Саа саажилтын дараах хөдөлгөөний чадварыг сэргээнэ.Нурууны татлага
Хүзүү, бүсэлхий нурууны булчинг сулруулна.
Нурууны татлага
Хүзүү, бүсэлхий нурууны булчинг сулруулна.Парафин, гал засал
Дулааны эмчилгээ, цусны эргэлтийг сайжруулна.
Парафин, гал засал
Дулааны эмчилгээ, цусны эргэлтийг сайжруулна.Бусад эмчилгээ, сувилгаа
Эмчийн заалтаар хийгдэнэ.
Эмчилгээний хооронд тав тухтай амраарай
Бүх өрөө агааржуулалт сайтай, дулаахан, ая тухаар бүрэн хангагдсан.









Өрөөний ангилал
| Төрөл | Өрөөний дугаар |
|---|---|
| Люкс, гэр бүлийн | 201, 301 |
| Люкс | 302, 303 |
| Хагас люкс | 308 |
| Стандарт | 203–209, 303 |
| Энгийн өрөө | 304 |
| Канад технологийн гэр Гадаа | — |
| Арга хэмжээний том гэр | — |
Хоол
- Өглөөний хоолБүфет хэлбэрээр
- Сувиллын хоолЭмчилгээний горимд тохирсон, илчлэгийн мэдээлэлтэй
- Захиалгат хоолҮнийг рецепшнээс лавлана
- Нэмэлт хоол, зуушЗахиалах боломжтой
Өрөөний тохижилт

Бусад үйлчилгээ
- Саун
- Саам эмчилгээ06:20–08:10
- ЭКО караоке
- Сагсан бөмбөг
- Нэмэлт бариаТолгой, хөл
- Хоногийн үйлчилгээ, эмчилгээ
Олон улсын түншлэл
Дотоодын нарийн мэргэжлийн эмнэлгүүдээс сувилуулагч хүлээн авахаас гадна БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны байгууллагуудтай хамтран ажилладаг.


Эрүүл амьдрал эндээс эхэлнэ
Эмчилгээ, өрөө, үнийн талаар утсаар лавлах эсвэл Facebook хуудсаар бидэнтэй холбогдоорой.


