Манай сувилах өвчний жагсаалт
  • Манай зөвлөх эмч нар болон гэрээт эмнэлэгийн эмч нарын илгээх бичгээр дараах жагсаалтыг харгалзахгүй хүлээн авна. 
  • Алжаал тайлах амрагч нар дараах шууд ирнэ. Манай эмчид үзүүлэн алжаал, яадаргаагаа тайлах эмчилгээ хийлгэж болно. 

Бусад сувилуулагч нар дараах шаардлагыг анхааран үзэж шууд ирж сувилуулна.

  1. Зүрхний шигдээсийн хурц үе өнгөрснөөс хойш 1,5-2 сарын дараа цусны эргэлтийн дутмагшил IIА үеэс хэтрээгүй, артерийн даралт ихдэх өвчин I-II шатанд байх, зүрхний хэм, дамжуулах чадвар алдагдлын хүнд хэлбэргүй байх
  2. Зүрхний мэс ажилбарын дараа 1-6 сар өнгөрсөн, хэрэх өвчний идэвхжилгүй, цусны эргэлтийн дутмагшил II А үеэс хэтрээгүй
  3. Тархины цусны эргэлтийн түр зуурын хямралын дараахь үе
  4. Цус харвасан болон тархины шигдээсийн дараа 1,5-2 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, артерийн даралт тогтвортой, бусад хүндрэлгүй, сэтгэц хэвийн, өөртэй үйлчлэх чадвар сэргэж буй үе
  5. Мэдрэлийн мэс ажилбарын дараахь үеийн эмгэг. Тархинд цус харваснаас хийсэн мэс ажилбарын дараа 1,5-2 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, шарх эдгэрсэн, артерийн даралт тогтворжсон, бусад хүндрэлгүй, өөртөө үйлчлэх чадвар сэргэж байгаа
  6. Ходоод, дээд гэдэсний шархлааны идэвхжилт буурсан болон намжмал үе, үйл ажиллагааны алдагдалгүй, цус алдалт бусад хүндрэл илрээгүй
  7. Хоол боловсруулах эрхтэн ходоод, дээд гэдэсний шархлаанд мэс засал хийсний дараахь эрт үе: үрэвсэл, халдвар, хүндрэлийн шинж илрээгүй байх б/ Цөсний замд мэс засал хийлгэсний дараахь эрт үе: үрэвсэл, халдвар, хүндрэлийн шинж илрээгүй байх
  8. Шээс, бэлгэсийн эрхтний мэс заслын дараахь үе
  9. Умай, дайвар, өндгөвчний мэс заслын дараахь хүндрэлгүй
  10. Бөөрний хагалгааны дараа эрт үе, хүндрэлгүй
  11. Түрүү булчирхайн мэс заслын дараах үе, хүндрэлгүй
  12. Эм бэлэг эрхтэний мэс заслын дараахь эрт үе
  13. Нүүрний мэдрэлийн эмгэг. Стационарын дараахь эрт үе
  14. Нугалам хоорондын эвэрхий авах мэс заслын дараа Ламиноэктомии хагалгааны дараа өөртөө үйлчлэх, бие даан хөдлөх чадвартай байх
  15. Бамбайн булчирхайн мэс заслын дараах үе. Хагалгааны дараахь эрт үе: үрэвсэл хүндрэл, хордлогын шинж илрээгүй
  16. Дотор хиймэл үений механик хүндрэл. Хиймэл үе суулгах мэс ажилбарын дараахь үе, халдвар, үрэвслийн хүндрэлгүй, өөртөө үйлчлэх, бие даан хөдлөх чадвартай