Зүү төөнө эмчилгээ
Биеийн гадаргууд байрлах суваг, эрдэс биологийн идэвхит сүвүүдийг сэргээн, хэсгийн болон төвийн гаралтай биологийн идэвхит бодис ялгарснаар мэдрэл тунгалагийн тогтолцооны үйл ажиллагааг тэгшитгэн энерги, цусны гүйдлийг хэвийн болгоно.
Бодисын солилцоо сайжруулах үйлчлэлээр дотор, мэдрэл, тулгуур эрхтэн чих, хамар хоолой, арьс, хүүхэд, эмэгтэйчүүдийн олон төрлийн өвчнийг эмчилнэ.
Гал засал
Хятадын уламжлалт эмчилгээний арга бөгөөд хүний биеийн энерги дутагдсан, эмгэгтэй хэсэгт галын энергээр нөхөж хий цусны гүйдлийг тэнцвэржүүлэн, жавар чийгнээс үүдэлтэй өвчин эмгэгийг засах хэсэг газарт цус тунгалагийг эргэлтийг сайжруулах, үрэвсэл хаван бууруулах, бодисын солилцоо нөхөн төлжилтийг сайжруулах эмчилгээний арга юм. Гал засал эмчилгээ нь захын мэдрэл, төв мэдрэл, үе мөч, дотор эрхтний архаг өвчинд заалтын дагуу хийгдэнэ.