Манай "Наран жинс" Амралт, Сэргээн засах сувилалд гүүний саамны сувилал эхэллээ. 2025 оны 7 сарын 10 наас эхэллээ.
Гүүний саам нь Монголын уламжлалт эрүүл мэндийг дэмждэг олон төрлийн биологийн идэвхтэй шимт бодис агуулдаг.
Түүний гол ач тус:
1. Гүүний саам нь дархлааны тогтолцоог идэвхжүүлдэг лактоглобулин, лизоцим, иммуноглобулин зэрэг уургуудаар баялаг учир ханиад, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, Дархлааг дэмжинэ.
2. Гүүний саам нь пробиотик үйлчилгээтэй, гэдэсний ашигтай нянг дэмждэг, ходоод, гэдэсний үрэвсэл, шархлаа, гүрвэлзэх хөдөлгөөний алдагдал зэргийг сайжруулж, Ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулнэ.
3. Өндөр хэмжээний лактоза, амин хүчил агуулдаг тул биеийн эрч хүчийг нэмэгдүүлж, сульдаа ядаргааг тайлах, тамир тэнхээг сэргээх Энергийн эх үүсвэр болно.
4. Витамин A, E болон өөх тослог хүчлүүд нь арьс, үсний эрүүл мэндэд дэмжиж, арьсны чийгийг хадгалах, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулж, арьс, үсийг эрүүлжүүлнэ.
5. Омега 3, 6 тосны хүчил, магни, кали зэрэг эрдэс бодисууд нь зүрхний үйл ажиллагааг дэмждэг. цусны даралт тогтворжуулах, судасны хана уян хатан байлгаж, Цусны эргэлт, зүрх судасны тогтолцоог сайжруулна.
6. Шээс хөөх үйлчилгээтэй тул бие дэх илүүдэл давс, хорт бодисыг гадагшлуулж Детокс үйлчилгээ үзүүлнэ.
7. Хууч өвчин (ревматизм), амьсгалын замын архаг өвчин, мэдрэлийн ядаргаа, харшлын үед хэрэглэдэг Ардын уламжлалтай эмчилгээнд орно.
⚠️ Анхаарах зүйлс:
Гүүний саамны агууламж ба үйлчилгээ:
Тодруулбал, Эссенциалаас 500 дахин илүү үйлчилгээтэй. Эхийн сүүтэй адил үйлчилгээтэй учир элэгний церриоз, элэгний В, С, Д вирус, Өөхжилт, Цөсний зогсонгшил, Элэг цэсний архаг үрэвсэлтэй хүмүүст саам маш сайн.
Ясны бүтцэд оролцох, бие дэх хүчил шүлтийн хэмжээг тогтвортой харьцаатай байлгах, ус давсны солилцоог хангахад эрсүүд нь маш чухал үүрэгтэй.