Алжаал тайлах болон мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ (реабилитаци) нь өвчтөний бие махбод, сэтгэл зүйн байдлыг сайжруулж, эрүүл мэндийг бүрэн сэргээхэд маш чухал үүрэгтэй.
1. Биеийн үйл ажиллагааг сэргээх. Мэс заслын улмаас буурсан хөдөлгөөн, хүч чадлыг сайжруулах, булчин, үе мөчний хөдөлгөөнийг хэвийн болгох, Өвдөлт, хөшилтийг багасгана.
2. Эдгэрэлтийг түргэсгэх. Цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулснаар эд эсийн нөхөн төлжилт түргэсгэх, үрэвслийн процессыг бууруулах.
3. Сөрөг үр дагавраас сэргийлэх. Хөдөлгөөнгүй байдлаас үүдэлтэй яс сийрэгжилт, булчингийн атрофи, тромбоз зэрэг хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний эвсэл, тэнцвэрийг сайжруулах.
4. Сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлнэ. Сэтгэл санааг тайвшруулж, стресс, айдсыг бууруулах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх.
5. Амьдралын чанарыг сайжруулах. Өдөр тутмын үйл ажиллагаагаа бие даан гүйцэтгэх чадвартай болох, ажил хөдөлмөртөө эргэн орох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой байдаг. 🔍 Манай гол сэргээн засах эмчилгээний төрлүүд:
Мэс заслын төрлөөс хамааран сэргээн засах эмчилгээний үргэлжлэх хугацаа, арга барил өөр өөр байдаг тул тухайн өвчтөний нөхцөл байдалд тохируулан мэргэжлийн эмч, физик эмчилгээчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.