Өвдөгний үений далайцын аппарат (англиар Continuous Passive Motion - CPM device) нь өвдөгний үеийг тогтмол, аажмаар хөдөлгөх зориулалттай сэргээн засах эмчилгээний төхөөрөмж юм. Энэ аппарат нь өвчтөн хөдөлгөөн хийхгүйгээр өвдөгний үений нугалах болон тэнийлгэх хөдөлгөөнийг механикаар гүйцэтгэдэг.
Ач тус:
- Үений хөдөлгөөний далайцыг сэргээх, нэмэгдүүлэх
- Үений хөдөлгөөнийг аажмаар нэмэгдүүлж, сорвижилт үүсэхээс сэргийлнэ.
- Хавдалт, үрэвслийг бууруулах
- Үений эргэн тойрны эдийн шингэний урсгалыг идэвхжүүлж, хаван хөөхөд тустай.
- Цусны эргэлтийг сайжруулна
- Механик хөдөлгөөн нь судасны үйл ажиллагааг дэмжиж, тромбозоос урьдчилан сэргийлдэг.
- Булчин сулрах, агшилтаас сэргийлнэ
- Хөдөлгөөнгүй байснаас болж булчин чангарч, сорвижихоос урьдчилан сэргийлнэ.
- Эдгэрэлтийг хурдасгана
- Мэс заслын дараа болон гэмтлийн дараах эдгэрэлт хурдан, үр дүнтэй болдог.
- Өвдөлтийг багасгана
- Тогтмол, жигд хөдөлгөөн нь мэдрэлийн төгсгөлүүдэд эерэг нөлөө үзүүлж, өвдөлтийн төвшинг бууруулна.
- Нас ахисан, хөдөлгөөн хязгаарлагдмал хүмүүст хялбар
- Сул дорой, хөдөлгөөн хийх боломжгүй хүмүүст биеийн ачаалалгүйгээр үений дасгал хийх бололцоо олгодог.
Анхаарах зүйлс:
- Аппаратыг зөв тохиргоотой ашиглах ёстой (эмч, физик эмчилгээний мэргэжилтний зааварчилгаатай).
- Хэт их ачаалал, хурд нь үрэвсэл, өвдөлт үүсгэж болзошгүй.
- Тогтмол хугацаанд, хяналттай хэрэглэх нь үр дүнтэй.