Хөлний дүрлэг хийх болон дэвтээлэг хийх нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн эрүүл мэндийн болон гоо сайхны арчилгааны арга бөгөөд дараах ач холбогдолтой.
Хөлний дүрлэг хийхийн ач холбогдол:
1. Цусны эргэлтийг сайжруулна Халуун усанд дүрэх нь хөл болон биеийн доод хэсгийн цусны эргэлтийг идэвхжүүлж, ядаргаа тайлна.
2. Ядрал, стресс тайлнаХөлөө дүрэх нь амралт өгч, сэтгэл зүйг тайвшруулдаг. Ялангуяа тайвшруулах эфирийн тос (лаванда, гааны тос гэх мэт) нэмбэл илүү үр дүнтэй.
3. Хөлний өвдөлт, булчин чангаралтыг багасганаЯлангуяа удаан зогссон, алхсан, спортоор хичээллэсний дараа халуун усанд дүрэх нь булчин сулруулж, өвдөлт намдаадаг.
4. Хөлний арьсыг зөөлрүүлнэҮхэжсэн арьс гуужиж, хагарсан өсгийг эмчлэхэд тустай. Дараа нь скраб хэрэглэвэл илүү үр дүнтэй.
5. Нойрыг сайжруулнаУнтахын өмнө хөлөө халуун усанд дүрвэл бие тайвширч, амархан унтаж чаддаг.
Хөл дэвтээлэг (хөлөө удаан хугацаанд дэвтээх)-ийн ач холбогдол:
1. Гүн амралт өгнөХөлний мэдрэлийн цэгүүдийг идэвхжүүлж, бүх биеийн амралт, сэргэлтэд эерэг нөлөө үзүүлдэг.
2. Эрүүл мэндийн тусламжХөлийн улны цэгүүд нь дотоод эрхтэнтэй холбоотой тул дэвтээлэг нь уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг.
3. Хөлийн эвгүй үнэр багасганаДавс, сод зэрэг нэмэлттэй усанд дэвтээх нь бактерийг устгаж, үнэрийг багасгана.
4. Мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэйАнтисептик бодис нэмбэл (жишээ нь алимны цуу, жамц давс) хөлийн мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлж болно.
Зөвлөмжүүд:
-Усны хэм: 37–42°C халуун бүлээн байна.
-Хугацаа: 15–20 минут.
-Бэлтгэсэн рашааныг эрүүл мэндийн байдлаас хамааруулан бэлгэж өгнө.
Гэрийн нөхцөлд нэмэлтүүд:
-Эфирийн тос
-Давс (жамц, Эпсом)
-Алимны цуу
-Гааны навч, лаванда
-Сода (арчилгаа, үнэр дарах зорилгоор)
Хөлний арчилгаа нь зөвхөн гоо сайхны бус, бие махбодийн сэргэлт, сэтгэл зүйн тайвшралд ч чухал үүрэгтэй.
Найрсаг хамт олон таныг хүлээж байна.
Эрүүл амьдрал, эндээс эхэлнэ.
Хаяг: Улаанбаатар хотоос 43 км, Чойр явах замд Налайхаас 13 км-т байрлах НАРАН ЖИНС Захиалга: 95119231
Цахим хаяг: https://maps.app.goo.gl/FzFfyQc7giw6FSRs5