Элэг муутай, элэгний өөхжилттэй , вирусын шалтгаант элэгний үрэвслийн хөнгөн үед СААМ ЭМЧИЛГЭЭ тохиромжтой. Эрүүл хүмүүс ч цөс хөөгдөж элэг цэвэршүүлэх зорилгоор саам ууж болно.
Саамыг дараах схемээх уувал илүү үр дүнтэй гэж эрдэмтэд зөвлөж байна. /“Гүүний саамны эмчилгээний ач холбогдол”, УАУ-ны их эмч Ц.Хатанбаатар, 2019 он/
Саам уух схем:
1 өдөр 50 мл ээр өдөрт 2-3 удаа
2 өдөр 100 мл ээр өдөрт 2-3 удаа
3 өдөр 150 мл ээр өдөрт 2-3 удаа
4 өдөр 200 мл ээр өдөрт 2-3 удаа
5 өдөр 250 мл ээр өдөрт 2-3 удаа
6 өдөр 200 мл ээр өдөрт 2-3 удаа
7 өдөр 150 мл ээр өдөрт 2-3 удаа
8 өдөр 100 мл ээр өдөрт 2-3 удаа
9 өдөр 50 мл ээр өдөрт 2-3 удаа тус тус ууж болно.
Хүн бүр адилгүй учир хэвлий чийрэг хий махбодитой хүмүүс хялбар гүйлгэхгүй шарын хэвлийтэй нойр булчирхай ходоод гэдэс муутай хүмүүс амархан гүйлгэж болзошгүй тул эмчийн хяналтанд саам уувал зүгээр.
Анхаарах зүйлс:
Элэгний циррозын хүндэрсэн шат, хавдартай хүнд саам эсрэг заалттай!
Сэрүүн чанартай тул саамны үед будаа хар усыг цээрлэнэ!
Саам уух үед махан хоолоо багасгаж хөнгөн хооллох ба хэвлийгээр дулаалж цагаан хоол сүү тараг шөлтэй хоол иднэ!
Эмчилгээний схемээр саам уух бол архи, айраг холиж уухгүй байх!
Зөвлөгөө өгсөн:
Б.ДОЛЖИНСҮРЭН"Наран жинс" Сэргээн засах төвийн ерөнхий эмч, МУ-ын тэргүүлэх зэргийн эмчНайрсаг хамт олон таныг хүлээж байна.Эрүүл амьдрал, эндээс эхэлнэ.
Хаяг: Улаанбаатар хотоос 43 км, Чойр явах замд Налайхаас 13 км-т байрлах НАРАН ЖИНС
Захиалга: 95119231, 99057999
Цахим хаяг: https://maps.app.goo.gl/FzFfyQc7giw6FSRs5